Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, Монгол Улсын хилийн 1513-1517 дугаар болон 1519-1523 дугаар тэмдэгтийн чиглэлээр Хятадын талаас угтуулж түймэр тавьж түүнийгээ цурманд оруулсан ч эргэж цурамнаасаа гал алдаж хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 11:50, 21:55 цагуудад аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ. Уг түймрийг унтраахаар Чойбалсан сумын нутагт асч байгаа түймэр дээр ажиллаж байсан сум, орон нутгийн болон хилийн цэргийн хүч хэрэгслийг хуваан дайчилсан байна. Хэдий түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч өнөөдөр өглөөний 07:00 цагт авсан мэдээллээр түймэр Чойбалсан, Чулуунхороот сумдын талдаа хилийн 1514-1531 дугаар тэмдэгтийн дагуу хилээ дагаад урт нь 70 км орчим, нутгийн гүн рүү 5-6 км, зарим газраар 17 км орчим өргөнтэй асч байгаа тухай Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт