Солонгос улсын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болсон Азийн зуны спортын XVII наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчид спортын 38 төрөлд 439 багц медалийн төлөө амжилттай өрсөлдөж медалийн эзэд тодорсон. Нийт 331 медаль хүртсэн амжилт, чанараараа Хятад улс хол тасархай тэргүүлж удаах байранд нь тус наадмыг зохион байгуулагч, эзэн орон Солонгос улс орлоо. Манай улсын хувьд таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медальтайгаар 16-р байрт жагсаж түүхэн амжилтыг үзүүлээд байна. Энэ амжилтаараа Монгол Улс Азийн наадамд оролцсон орнуудаас нэг хүнд ногдох медалийнхаа тоогоор 45 орноо манлайлж тэргүүлжээ. Монгол Улсын 140 мянган хүнд нэг медаль ногдсоноор ийнхүү Азийн зуны спортын XVII наадмыг өнгөлж дэлхийд спортоор тэргүүлэгч орон гэдгээ баталлаа.
Хятад улс 4 сая хүн тутамд нэг
БНСУ 210 мянган иргэнд нэг
Япон улсын 636 мянган хүнд нэг
Казахстан улсын 218 мянган хүнд нэг
Иран улсын 1.5 сая хүнд нэг
Тайланд улсын 1.4 сая хүнд нэг
БНАСАУ 714 мянган хүнд нэг медаль
Энэтхэг улсын 21 сая хүнд нэг медаль ногдсон байна.
Нэг хүнд оногдох медалийнхаа тоогоор Солонгос, Хятад, Японыг ардаа орхисон ялалт, амжилт, нэр хүндийг авчирсан Монголынхоо тамирчдад баяр хүргэе!
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт