Хавар боллоо шүү бүсгүйчүүдээ! Нар налайж, навчис дэлгэрэх цаг ирж бүсгүйчүүд маань зузаан хувцсаа нимгэн хувцсаар солих цаг ирлээ. Гэтэл дуртай даашинзаа өмсөхөд өнөөх л таргалалт таны сэтгэлийг зовоосоор байна уу? Хэрвээ тийм бол та дараах зөвлөгөөг уншаарай. Эрүүл гуалиг биеийн нууц бол зөвхөн зөв хооллолт гэдгийг хэзээ ч битгий мартаарай.
1. Чихэр болон гурилан бүтээгдэхүүнийхээ хэмжээг бага багаар багасага
Чихэр болоод гурилан бүтээгдэхүүн бол хүний биед нэн чухал шаардлагатай хүнс биш юм. Харин ч эсрэгээрээ бөгөөд чихэр их хэмжээгээр хэрэглэх нь таны нүүрний арьсыг батгашуулах үндэс суурь болдог. Харин үүний оронд та чихэрлэг зүйл идмээр байвал хатаасан жимс сонгохыг хичээгээрэй.
2. Ус их ууж ундаа жүүсээ багасага
Хэдийгээр хоолондоо анхаарч идэхээ хязгаарласан ч та кола жүүс уусан хэвээр байх юм бол энэ ямар ч үр дүнгүй. Тиймээс газтай ундаа жүүсний оронд ус, цэвэр жимсний шүүсийг сонго.
3. Оройны 16 цагаас хойш аль болох хүнд хоол идэхгүй байхыг хичээ
Хүний бие хамгийн их калори шатаадаг үе бол шөнийн цаг байдаг. Хэрвээ та оройн 16 цагаас юм идэхгүй ус уух, эсвэл ааруул тараг уухыг сонгосон бол маш хурдан турах бөгөөд долоохон хоногийн дараа таны гэдэс татагдаж турах процесс эхэлсэн болохыг та мэдэрнэ.
4. Суухаа багасагаж хөдөлгөөнөө ихсэг
Байнгын суугаа байдлаа өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ байнгын суугаа ажилтай бол үүний эсрэг ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй. Ажлаа тараад алхах, шатаар өхсөх гэх зэргийг үргэлж хийж бай. Энэ нь таны эрүүл мэндэд ч тустай.
5. Аль болох ногоо түлхүү хэрэглэ
Зуны дэлгэр цаг эхэлж байна. Иймд танд махнаас татгалзаж хүнсний ногоо хэрэглэх бүрэн боломж нээгдэж байна гэсэн үг юм. Долоо хоногийн нэг өдөр ч гэсэн та махнаас татгалз. Харин ногоо тэр дундаа байцаа идэхийг илүүд үз. Байцаа нь хүний биеийн илүүдэл хорыг маш хурдан гадагшлуулдаг ач тустай.
6. Ичлэг ихтэй хоол хүнс хэрэглэхээ больж, уураг ихтэйг нь сонго
Таны ходоод хогийн сав биш. Тиймээс ходоод руу орж байгаа бүх зүйлээ хяна. Идэж байгаа зүйл чинь хэр их илчлэгтэй байна вэ гэдгийг байнга шалгаж бай. Эрэгтэй хүн өдөрт 2400 калори хэрэглэх ёстой байдаг бол эмэгтэй хүн 2100 калори хэрэглэх ёстой гэж үздэг. Иймээс идэх хэмжээнэсээ 200 калори хасахад л сарын дотор үр дүнгээ өгнө. Харин уураг ихтэй хоол хүнс түлхүү хэрэглээрэй. Учир нь хүний биеийн уургийг юугаар ч нөхөж болдоггүй тиймээс уураг таны биед нэн шаардлагатай.
Эдгээр зүйлийг та амьдралдаа хэрэгжүүлж мөрдөж чадвал та таргалалтаас айх хэрэггүй. Зөв хооллож байна гэсэн үг. Таны жаахан хичээл зүтгэл таныг өөрчилж чадна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт