Урин дулаан цаг ирж та шинээр машин авахаар шийдсэн үү? Өөртөө тохирсон загвараа аль хэдийн дотроо бодчихсон, харин өнгөний сонголт танд үлдээд байна уу?
Зуны халуун өдрөөр хар хувцастай гарахаар яадаг билээ түүн шиг л машины өнгө халуун хүйтэнд хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалжээ.
Беркли Байгаль Орчин Эрчим Хүчний Технологийн Хэлтэс харьцуулсан туршилт хийжээ. Яг адилхан Хонда Сивик загварын хар болон мөнгөлөг саарал, цайвар өнгөтэй машинуудын цайвар өнгөтэй машин нь нарны гэрлийн тусгалыг 60 хувь хүртэл бууруулж байжээ. Үүнийгээ дагаад түлш зарцуулалт 2 хувь, хорт хийн ялгаруулалт 1 хувь, нүүрсхүчлийн хийн ялгарал 1,9 хувиар бага байсан байна. Машины том жижгээс хамаарч энэ хувь бүр илүү болж байжээ. Тиймээс саарал өнгийн машин байгаль экологид ээлтэй, хар өнгө халгаатай юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт