ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нобелийн шинэхэн нээлт Альцгеймер өвчний эсрэг тэмцэнэ

    Тэд энэхүү хүндтэй шагналыг тархины эсийн байрлал зохион байгуулалтад хийсэн сонирхолтой нээлтээрээ хүртэж 1,1 сая америк долларын шагналын эзэд болжээ.

    Профессор Жон О Кефф 1971 оноос хойш тархины эсүүдэд нарийн судалгаа хийж эхэлсэн бөгөөд энэ удаагийн нээлт нь Альцгеймер буюу мартах өвчтэй хүмүүсийн сэтгэн бодох ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой юм байна.

    Учир нь хүний сэтгэн бодох үйл ажиллагаанд тархины эсүүдийн дотоод байрлал хамгийн их ач холбогдолтой бөгөөд тархины эсүүд зөв байрлалд байвал хүний сэтгэн бодох, санах,  төлөвлөх зэрэг үйл ажиллагаа хэвийн явагддаг байна. Харин эдгээр байрлал алдагдаж эхлэх нь Альцгеймер өвчнийг үүсгэх шалтгаан болдог гэжээ.

    Эрдэмтэд судалгаагаа эхлэснээс хойш 3 жилийн дараа мэдрэлийн эсийн тогтолцоог хянаж, тэдгээрийн байрлалыг хянаж байдаг мэдрэлийн эсийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсгийг илрүүлсэн байна. Улмаар энэхүү эсийн тусламжтайгаар тархины эсийн байршлыг тогтворжуулах, дотоод зохион байгуулалтыг идэвхжүүлэх шинжлэх ухааны баримт бүхий нээлт дэвшүүлжээ. Харин одоо энэхүү шинэлэг нээлтийн тусламжтайгаар Альфгеймер өвчтэй олон хүнд эмчилгээ хийвэл үр дүнд хүрэх боломжтой хэмээн үзэж олон улсын эрдэмтэд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй