ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дорнод аймагт ОХУ-аас орж ирсэн 3 түймэр асч байна

    Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт яг одоо гурван түймэр асч байна. Эдгээр түймрүүд бүгд ОХУ-аас орж ирсэн ажээ.

    -Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 898 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 18-ны өдрийн 14:10 цагт хүлээн авчээ. Уг түймэр нь мөн аймгийн Чойбалсан, Чулуунхороот сумын нутагт тархан шатсан байна. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 94 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 52 албан хаагч, орон нутгийн 49 иргэн нийт 196 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

    -Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 34 албан хаагч, Аврах тусгай ангийн 11 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 60 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 23 албан хаагч, орон нутгийн 311 иргэн мөн Хэнтий аймгийн талаас тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Аврах тусгай ангийн 31 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, орон нутгийн 114 иргэн нийт 653 хүн, 53 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

    -Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 890 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 36 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 24 албан хаагч, орон нутгийн 78 иргэн нийт 163 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй