Бид дүрдэг цайг дуусахаар нь шууд хаячихдаг. Харин одоо хаяхыг яарах хэрэггүй. Дүрдэг цайны уут ямар олон төрлийн ашигтайг танд сонирхуулъя.
Хазуулсан газраа тавьбал загатнах нь багасна.
Түлэгдсэн газраа дүрдэг цайны уутыг норгоод тавих хэрэгтэй. Хорсолтыг нь намдаах болно.
Хүйтэн усаар норгоод цус гарсан хэсэгтээ тавих хэрэгтэй. Ингэснээр цусыг хурдан тогтоож, ахиж цус гарах магадлалыг бууруулах болно.
Шалбарсан хэсэгтээ тавьснаар шархыг хурдан эдгээх болно.
Цэврүүн дээр өдөрт 10 минутын турш халуун цайны уут норгож тавих хэрэгтэй. Хоёрхон хоногийн дотор эдгэх болно.
Өглөө босоход юмуу уйлсны дараа нүд хавагнасан байдаг. Та цайны уутыг бүлээн усаар норгоод 20 минутын турш нүдэн дээрээ тавих хэрэгтэй.
Та цайны уутыг бүлээн усаар норгоод 20 минутын турш нүдэн дээрээ тавьснаар хар зураас багасах болно.
Хөргөгчнөөс эвгүй үнэр гараад байгаа бол цайны уут хийчих. Хэд хоногийн дараа арилах болно.
Цайны уут бол маш сайн үнэр дарагч юм. Эвгүй үнэртэй гутландаа хийгээд хэд хонуулах хэрэгтэй.
Шкаф гал тогооны тавилгандаа хэдэн ширхэг цайны уут хийчихвэл шавьж үргэдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт