ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэрлийн өнгө хүний биологийн цагт нөлөөлдөг

    Гэрэлний өнгө хүний тархины биологийн цагт чухал ач холбогдолтой болохыг судалж тогтоожээ. 

    Биологийн цаг тодорхойлдог хүний тархины мэдрэлийн эсийн механизм нь үүрийн гэгээ болон үдшийн бүрэнхийн гэрлийн өнгийг мэдэрч зохицуулдаг болох судалгааг хийсэн PLOS /Шинжлэх ухааны архив байгууллага/ мэдээллээ. Мөн харуй бүрий нь өдрийн цагаас илүү цэнхэр туяатай байдгийг тогтоосон байна.

    Хулгана дээр хийсэн туршилтаар гэрэл хурц байх тусам тархины мэдрэлийн эс нь хариу үйлчлэл илүү их үзүүлж байсан байна. Мөн хиймэл тэнгэрийн гэрэлний өнгө солин туршилт хийхэд сарын дараа амьдтын биологийн цаг нь өөрчлөгдөж байжээ. "Энэ бол өнгөөр ямар ч хөхтөн амьтны биологийн цагийг зохицуулж болох анхны нээлт юм. Хүн дээр мөн адил нөлөө үзүүлж байгааг олсон" гэж судалгааг удирдсан Timothy Brown эрдэмтэн хэлжээ.

    Хэрэв энэхүү нээлтийг амьдралд хэрэгжүүлэх юм бол хүн цагийн зөрүү гэдэг асуудлыг шийдэх боломжтой болох юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй