
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе хэмээн сүүлийн жилүүдэд багагүй ярих болсон. Нөгөөтэйгүүр олон нийтийн дунд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол ч эрс нэмэгдээд байна. Төр засаг, энгийн иргэд гээд хүн бүр ийнхүү үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байхад зарим нэг хүмүүс улсын байгууллагын нэр сүрийг барьж хөрөнгө мөнгө олох арга болгон ашиглаж тээг садаа болж буй нь харамсалтай.
Шинэчлэлийн засгийн газрын "Чингис" бондоос 750 сая төгрөгийн зээл авч, импортыг орлох барааг Монголдоо үйлдвэрлэж буй “Exclusive” компанид тохиолдсон татварынхны увайгүй үлдлийн талаар тус компанийн захирал Г.Майцэцэгийн ярьсныг хүргэж байна. 2009 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани бусдын адил татвараа төлсөөр ирсэн бөгөөд улсаас 750 сая төгрөгийн зээл авсны дараа 2013 онд гэнэт татварынхан шалгалт хийсэн аж. Ингээд “Exclusive” компанийг бичиг баримтын зөрчилтэй, НӨТ дутуу төлсөн зэрэг олон "зөрчил" гээчийг илрүүлжээ. Хамгийн гайхалтай нь тус компанийг шалгасан ХУД-ын татварын хэлтэс "Энэ асуудлыг зохицуулж болно ш дээ" хэмээн гарыг нь цайлгахыг шаардсан гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт