Бид өдөр бүр хийх боломжтой эдгээр энгийн зүйлсэд ердөө ганц минут хүрэхгүй хугацаа зарцуулна. Гэхдээ энэ нь таны эрүүл мэндэд ямар тустайг эмч, эрдэмтэд дуу нэгтэйгээр зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Хэн нэгнийг тэврэхэд тийм удаан хугацаа зарцуулагдахгүй. Тэвэрснээр аз жаргалыг мэдэрч, ядаргаа тайлагдан, цусны даралт, зүрхний хэмнэл буурдаг.
Инээх шиг сайн эм байдаггүй. Инээх нь байгалийн стресс бууруулдаг эм юм.
Шоколаданд агуулагддаг какао зүрхийг хамгаалж, цусны "муу" эсүүдийг бууруулж "сайн" эсүүдийг эрчимжүүлдэг ач тустай. Мөн чихрийн шижин өвчнөөс сэргийлж, арьс хамгаалдаг.
Аливаа юмыг өөдрөгөөр харах нь зүрх болон мэдрэлийн системийн ажиллагаанд тустай байдаг.
Та өдрийг зурагт, комьпютер, гар утасны дэлгэц ширтсээр өнгөрөөж байна уу? Тэгвэл 20 минут тутамд 20 секунд цонхоор харах, алсын барааг ширтэх нь таны нүдний хараанд сайнаар нөлөөлдөг.
Үүнд ердөө 20-хон секунд хангалттай. Гараа байнга угаадаг хүмүүс 31 хувь өвчин тусах магадлал бага байдаг.
Суудлын бүс зүүхээр тухгүй байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. Суудлын бүс зүүгээд сурчихсан хүмүүс бүсээ зүүхгүй бол тухгүй мэдрэмж төрдөг гэж ярьдаг. Та бүсээ зүүгээд сурчихвал машины золгүй ослоос 87 хувь хамгаалагдаж байна гэсэн үг юм.
Иогийн хамгийн чухал байрлал. Боломжтой бол өдөрт ганц минут энэ дасгалыг хийгээрэй. Таны бие хөших, нуруу, хүзүүний өвчнөөс сэргийлнэ.
Сүүлийн жилүүдэд нарны шууд тусгалаас болж олон сая хүн арьсны өвчин, хорт хавдар тусч байна. Нарны тос түрхэхэд таниас минут хүрэхгүй хугацаа шаардана шүү дээ.
Энэ дасгалыг өдөрт ганцхан минут хийж байгаарай. Нурууны, үе мөчний өвчинд тустай.
Байнга инээмсэглэж явдаг хүмүүс бусдаас урт насалдгийг 2010 онд хийсэн судалгаагаар нотолсон. Инээмсэглэх нь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт