ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүнсний ногоогоор хийх амтат 6 хоол /2-р хэсэг/

    Хүнсний ногоонд эрүүл мэндийг тэтгэгч маш олон аминдэмүүд байдаг. Махан төрлийн зүйл орууллагүй дан ногоогоор хийж амтат 6 хоолны жорыг хүргэж байна. Амралтын өдрөө гэртээ хийгээрэй. 

    Луувангийн бин

    Үрүүлээр булцуут байцаа, лууван, сонгино үрж жижиглэнэ. Түүнийгээ өндөг, давс, перецтэй хольж бин болгоод шаргал өнгөтэй болтол нь шарна. Соус: тараг, ногооны салат, лимоны шүүс, бага зэрэг давс хийн сайтар хутгана.  

    Шарсан хулуу

    Зуухаа эхлээд халаана. Жижиг саванд бяслаг, ганга, базилик, сармис, давс, перец хийн холино. Түүнийгээ зүссэн хулуун дээрээ нэгэн жигд тараан тавина. Дээрээс нь оливийн тос, баяслагны үйрмэг цацаад нэг талыг 2-3 минутын турш нийт 15 орчим минут үйрмэгээ бор өнгөтэй болтол шарна.   

    Грекийн амтат "Цацаки"

    Өргөст хэмхээ жижиглэн хэрчинэ. Том аяганд тараг, цөцгийн тос, сармис, бага хэмжээний уксус, давс хийн хольж хутгана. Түүн дээрээ жижиглэсэн өргөст хэмхээ хийн хутгаснаар Грек “Цацаки” бэлэн болно.

    Луувантай агч модны сироп

    Луувангаа уртааш нь хэрчинэ. Хайруулын тавган дээр цөцгийн тос хайлуулж дээр нь луувангаа хийн 20-30 минут хайрна. Дараа нь агч модны сироп, нимбэгний шүүс нэмэн зөөлөн гал дээр хоёр минут буцалгаад давс, ганга, перец хийн амтална.

    Ногоон сонгино, вандуйтай нухаш

    Жижиг саванд сүү хийгээд хумс сонгино, лаврын навч хийн буцалгана. Нэг ширхэг сонгиныг томхон хэрчээд бага зэрэг ус хийн ширгэтэл жигнэнэ. Дараа нь дээрээс нь цөцгийн тос, давс, элсэн чихэр нэмээд сонгиноо алтан бор болтол нь зөөлөн гал дээр эргүүлж тойруулан шарна. Үүний дараа буцалгасан сүүгээ хийж бага зэрэг гурил хийн өтгөрүүлнэ. Давс, перец, задь, вандуй, ногоон сонгино нэмж хийгээд шингэнийг нь ширгэтэл буцалгана. Ингээд бага зэрэг цөцгий нэмээд идэхэд бэлэн болно.

    Соусаар амталсан шарсан байцаа

    Нохойн хүшууны шүүс, оливын тос, сармис, давс, элсэн чихрийг холиод улбар шар болтол нь хутгана. Дараа нь байцаагаа нимгэхэн хэрчээд оливийн тосонд шарна. ныхаа навчийг хослуулдаг. 5-7 минутын турш эргүүлж шарсны дараа бэлтгэсэн соусаа дээрээс нь асган бага зэрэг шарна.  

    Хүнсний ногоогоор хийх амтат 6 хоол /1-р хэсэг/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй