"Өгзөгний эзэн" гэвэл таны толгойд хэн гэж алдартан санаанд орж байна? Хятадуудын хувьд бол "өгзөгний эзэн" бол Jennifer Lopez юм. Хятадууд холливүүдийн оддыг ингэж өвөрмөц хочоор нэрлэж дууддаг. Эдгээр хочийг нь орчуулбал тэднийг үнэхээр инээдтэй нэрлэдгийг ойлгох болно.

Сонин сонсогдож байна уу? Түүнийг "шюи гуо жие" буюу орчуулбал "жимс эгч" гэж дууддаг. Учир нь тэрээр нэгэн тоглолтынхоо үеэр тарвасан хөхний даруулгатай, том усан үзэм барьж дуулаад том бананы хальс арилгаж байснаас болж энэхүү нэрийг түүнд "хайрлажээ".

Түүний нэрний Lopez гэдгийг "Луо пей зи" гэж галигладаг нь "луо ба" гэдэгтэй төстэй байгаа биз.
Та J-Lo-гийн энэ нэрэнд санал нэгдэхгүй бол түүний "Booty" дууны клипийг үзээрэй.

Benedict Cumberbatch "жуан фу " буюу "буржгар аз жаргал" хэмээдэг. Cumberbatch-ийн тоглосон олон ангит "Шерлок Холмес" кинон дээрээ буржгар үстэй байдаг. "Жуан" буржгар, "фу" гэдэг нь Шерлек Холмес гэдэг нэрэнд ордог "аз жаргал, заяа төөрөг, адис" гэсэн үг юм байна.

Минажийг "ма ла жи" буюу хэл "Дарвиганасан халуун ногоотой тахиан махан зууш" -тай зүйрлүүлдэг. Энэ нь түүнийг халуухан гэдэг утгыг агуулдаг байна.

Хятадууд түүнийг "сао данг" буюу "шалиг" гэж дууддаг. CNN-ийн Бээжин дахь сэтгүүлч Sherry Ju хэлэхдээ "Түүний дуу хоолой давтагдашгүй, уянгалаг, шүтэн бишрэгчид нь түүний клипнээс ихэнхдээ шалдан нүцгэн хүмүүс хардаг учраас энэ нэрийг авсан байх" гэж тайлбарлажээ.

Түүнийг "нию жие" буюу "Үнээ эгч" гэж дууддаг нь сонин. Хятадын хараал "нию би" /үнээний эрхтэн/ гэдэг нь ихэнхдээ "үнэхээр гайхалтай" гэсэн утгыг илэрхийлдэг. Түүнтэй адил "гайхалтай эгч" гэж тайлбарлаж болох юм. Өөр нэгэн тайлбар бол 1992 онд "Sesame Street" нэртэй нэвтрүүлэгт Мариа Үнээхэн нэрээр оролцож байсантай холбоотой байх.


Түүнийг "биао жие" буюу "үеэл" гэж дууддаг. 2011 онд Jennifer Lawrence "Оскар" хүртсэнийг "Академид түүний үеэл байдаг учраас ялсан" гэдэг шум хятадын интернет хэрэглэгчдийн дунд тархжээ. Түүнийг шагнал авахад үеэлийн ямар ч нөлөө байгаагүй хэдий ч "үеэл" нэр нь хятадад үлджээ

Хятадад "лао бан" /дарга/ гэхэд л Justin Timberlake-ийг хэлж байна гэж ойлгоно.
Хувцасны компаниас - технологи - гольфийн курс - дуу бичлэг бүгдийг нь "Босс" эзэмшдгээс болсон.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт