ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүнсний ногоогоор хийх амтат 6 хоол /1-р хэсэг/

    Хүнсний ногоонд эрүүл мэндийг тэтгэгч маш олон аминдэмүүд байдаг. Махан төрлийн зүйл орууллагүй дан ногоогоор хийж амтат 6 хоолны жорыг хүргэж байна. Амралтын өдрөө гэртээ хийгээрэй.  

    Бяслагаар амталсан цэцэгт байцаа /брокколи/

    Цэцэгт байцаагаа хайчилж бэлтгэнэ. Хайруулын тавгандаа оливийн тосоо хийж халаагаад цэцэгт байцаагаа бага зэрэг чинжүүтэй хольж хутган 200 хэмд 10-13 минут шарна. Мэдээж давс хийнэ. Бэлэн болмогц нь үрж жижиглэсэн бяслагаа цацна.

    Шарсан хятад байцаа

    Оливын болон гүнжидийн тос, шар буурцагны цуу, татсан хумс сармис, гүнжидийн үрийг холин нэгэн төрлийн амтат цууг бэлтгэнэ. Хайруулын тавгандаа амтат цуугаа халаасны дараа хятад байцаагаа хийн 6-7 минут шарна.

    Бяслаг, сухартай брюссель байцаа

    Цөцгийн тос, сүү, давс, бяслаг, майонез, хар чинжүү хольж зуурмаг бэлтгэнэ. Түүндээ брюссель байцаа, сухараа хийж хольж хутгаад  зууханд 30-45 минут жигнэнэ.

    Төгс шарсан мөөг

    Халсан хайруулын тавгандаа мөгөө хийж хүрэн бор болтол хуурна. Дараа нь оливийн тос, хэрчсэн сармис хийж шарна. Болох үед нь давс, цагаан дарс нэмнэ.

    Сармистай шарсан улаан лооль

    Улаан лоолио дундуур нь хувааж жижгэлээд сармис, оливын тос, давс, чинжүү холин хуурна. Нэгэн жигд 20-25 минут шарна.

    Бяслагны соустай өнгөт цэцэгт байцаа

    Нимбэгний шүүс, халуун ногооны соусоор амтлан цэцэгт байцаагаа хуурна. Бяслагны соус: бяслаг, цөцгий, сүү, майонез, давс, перец хольж сайтар хутгана. Хуурсан байцаагаа хөргөсний дараа бяслагны соусаар амтлан иднэ.

    Хүнсний ногоогоор хийх амтат 6 хоол /2-р хэсэг/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй