ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Интернетээр халдлага яаж хийдэг вэ?

    Найдвартай халдлага хийхийн тулд халдагч этгээдэд өөрийн нууцалсан хортой код бүхий файлыг илгээх цахим хуудас байх шаардлагатай.  Үүний тулд халдагч этгээд өөрийн өгөөш бологчид цахим шуудан эсвэл мессеж хэлбэрээр файлыг нийтийн сүлжээгээр илгээх юмуу,өөрийн өгөөш цахим хуудсыг хайлтын системийн эхний нүүрэнд гарахаар байрлуулдаг.

    Эсвэл баннерыг довтолгооны зэвсэг болгон ашигладаг байна. Ингэхдээ доор дурдагдах 2 аргын аль нэгийг ашиглана.

    1-рт Нууцлагдмал “drive-by”-ыг ажиллуулан хэрэглэгчийн програмын цоорхойг ашиглах. Энэ тохиолдолд өгөөшийн цахим хуудсанд нэвтрэгч хэрэглэгч өөрийнх нь компьютерт нууцалсан хортой код бүхий файл сууж байгааг мэдэхгүй бөгөөд энэ талын анхааруулга компьютер дээр гарахгүй.

    2-рт Хэрэглэгч “Flash player” эсвэл ийм төрлийн програм хангамж татаж  нууцалсан хортой код бүхий файлыг өөрөө мэдэхгүйгээр ажиллуулдаг байна.

    Интернэт ашиглан нууцалсан хортой кодоор дамжуулан халдлага хийдэг схем  

    Интернет орчинд үйлдэгддэг гэмт хэргүүдийн төрлүүд

    Компьютерийн гэмт хэргийн гол бай нь төр, байгууллага, хувь хүний мэдээ мэдээлэл, компьютерийн мэдээллийн дэд бүтэц, програм хангамж байдаг бөгөөд уг төрлийн гэмт хэргийг олон төрлийн арга технологи ашиглан үйлдэгддэг ба эдгээр арга технологиуд өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг.

    • “Identity theft”- Хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурах. 
      • Сэргийлэх арга зам: Шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх. /Зураг, регистрийн дугаар, өвчтөний түүх гэх мэт/ 
    • “Phishing”- Цахим хуудасны хандалтыг өөрчилж, хэрэглэгчийг тусгайлан бэлтгэсэн хуурамч цахим хуудас руу хандуулах замаар мэдээлэл хулгайлах. 
      • Сэргийлэх арга зам: Цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас руу хандах.
    • “Кибер хүчирхийлэл”- Олон нийтийн сүлжээ, цахим шуудан бусад цахим зам сувгийг ашиглан хувь хүнийг гүтгэх, доромжлох, айлган сүрдүүлэх.
      • Сэргийлэх арга зам: Олон нийтийн сүлжээнд болон бусад цахим сүлжээнд үл таних этгээдтэй харилцаа тогтоохтой сэрэмжтэй байх, хэт хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, кибер хүчирхийлэл гэж үзэж буй үедээ хуулийн байгууллагад хандахаас эмээхгүй байх.
    • “Man in the Middle”–Хуурамч AP /Access Point/ үүсгэн, түүнд холбогдсон хэрэглэгчийн мэдээллийг замаас хулгайлах.
      • Сэргийлэх арга зам: Нийтийн болон найдваргүй утасгүй интернетийг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хувийн мэдээлэл, хандах эрхээ нууцлах.

    Та өөрийн санамсар болгоомжгүй байдал, хэт хөнгөмсөгөөр найдсаны улмаас гэмт хэргийн золиос эсхүл гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй байж, уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Кибер Аюулгүй Байдлын Газраас зөвлөж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй