ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэг прокурор руу шилжжээ

    Өнгөрөгч 2 дугаар сард дөрвөн настай охиноо төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар зодож амийг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарч олон нийтийг шуугиулсан. Тэгвэл энэ хэргийг БЗД-ийн цагдаагийн II хэлтэс шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хавтаст хэргийг дүүргийн I прокурорын газар руу шилжүүлсэн байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 246 дугаар зүйлийн 246.1, 91 дүгээр зүйлийн 91.2.12 болон 91.2.15 зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

    107 дугаар зүйл. Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх

    107.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    246 дугаар зүйл. Гэмт хэргийг үл мэдээлэх

    246.1.Энэ хуулийн тусгай ангийн 87.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар төрийн нууц задруулах/, 91/Хүнийг санаатай алах/, 96/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108/Хүн хулгайлах/, 112/Хүнийг барьцаалах/, 126.2; 126.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/, 145.2; 145.3; 145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146.2; 146.3; 146.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг булаах /, 148.2; 148.3; 148.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх/, 150.2; 150.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /, 147/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 176/Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах/, 177/Зандалчлах/, 1781 /Терроризм/, 225/Агаарын хөлөг авч зугатаах/, 268.2; 269.2; 270.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах / -т заасан гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

    91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

    91.2.12.онц харгис хэрцгий аргаар

    91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж ... алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй