ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сармагчингууд нисдэг төхөөрөмжийг модоор цохин унагажээ

    Голландын “Koninklijke Burgers’ Zoo” амьтны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид шимпанзе сармагчингийн тухай баримтат кино бүтээж байгаа ажээ. Тэд сармагчингуудын өдөр тутмын амьдралыг судлах зорилгоор видео камер суурилуулсан нисгэгчгүй, өндөр түвшний нисдэг төхөөрөмжийг хөөргөж хэрэгтэй зургуудаа авч байжээ.  

    Шимпанзе сармагчингууд тэр даруй тэнгэрт сэжигтэй тээврийн хэрэгсэл өөрсдийг нь тойрон нисэж байгааг ажигласан байна. Сармагчингуудын нэг өндөр модонд авиран гарч мөчир дээр унтаж буй дүр эсгэн хэвтжээ. Нисдэг төхөөрөмж түүн рүү ойртон ирэх үед сармагчин ухасхийн босч урт саваа аван өнөөх нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг цохин унагасан байна.

    Төхөөрөмж газар унасны дараа сармагчингууд тэр даруй тойрон зогсож нисдэг төхөөрөмжийг эвдсэн аж. Сониуч нэг сармагчин нь газраас камерийг авч өөрийнхөө дүрсийг баахан авч байгаад хаяж одсон байна.

    Зураг авч байсан эрдэмтэд энэ тухай “Шимпанзе сармагчингийн оюун ухаан бусад төрлүүдээ бодвол харьцангуй өндөр түвшинд хөгжсөн байна. Харамсалтай нь түүнийгээ бүтээлчээр ашиглах, сэтгэх чадвар алга болохыг харууллаа” хэмээн ярьжээ.  Нисдэг төхөөрөмжийг унагааж буй бичлэг үзнэ үү.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй