Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд болсон томоохон операциудын нэг бол 1945 оны 4 дүгээр сарын 6-13-ны хооронд болсон Веныг чөлөөлөх тулалдаан байв. Германы командлал танкийн 8, явган цэргийн 1 дивизи, явган цэргийн 15 батальоны хүчээр хамгаалж байсан тус хотыг Зөвлөлтийн Арми Украины 3-р Фронтын баруун жигүүр, Украины 2-р Фронтын зүүн жигүүр, Дунайн флотилийн хүчээр фашистуудаас чөлөөлжээ.
Вена хотыг чөлөөлсний 70 жилийн ойг Бүгд Найрамдах Австри Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ, ТУХН-ийн гишүүн орнуудын ЭСЯ-д, Австрийн БХЯ, хамтран тэмдэглэж, Вена хотын Шварценберг-платц талбай дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Ёслолын ажиллагаанд Монгол Улс, Серб, Грек зэрэг улсаас ЕАБХАБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхүүд, мөн хуучин ЗХУ-ын Агаарын десант, Тугай хүчин, Тэнгисийн явган цэргийн ахмад дайчдын нийгэмлэгийн төлөөлөгч В.Посполит, А.Одинцов, В.Якушев нар оролцов.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт