ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сураггүй болсон иргэдийн цогцсыг олжээ

    Энэ сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн нутаг Зэвсгийн нуурын мөсөн дээгүүр унадаг дугуйтай зорчиж явсан  иргэн Э /56 настай, эрэгтэй/ мөс цөмөрч осолдсон юм. Тус  аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 15 цагийн орчим талийгаачийн цогцсыг нуурын уснаас гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.

    Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Долоон гатлага багийн нутаг “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр энэ сарын 13-ны өдөр мотоцикльтой явж байгаад мөс цөмөрсний улмаас осолдсон иргэн Г-ийн цогцсыг өчигдөр 19:20 цагт голын уснаас гарган авсан байна.  Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар самар түүж яваад сураггүй алга болсон иргэн Б /37 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй