Өнөө өглөө 07 цаг 30 минутын орчим Саппорогийн уулзвар дөнгөж өнгөрөөд Нэгдсэн III эмнэлгийн урдах төв зам дээр ноцтой осол гарчээ. Нэгдүгээр эгнээнд явсан троллейбусыг “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг” машрутын автобус гүйцэд түрүүлэх гэж байгаад араас нь мөргөжээ. Үүний улмаас троллейбусны арын, автобусны нүүрэн талын шил юу ч үгүй үйрч хагарчээ. Мөн автобусны баруун урд хэсэг чихэгдэж багагүй эвдрэл авсан байна. Азаар зорчигчид ноцтой бэртэж гэмтээгүй ажээ. Энэхүү ослын улмаас Нэгдүгээр хорооллоос III эмнэлэг хүртэлх зайд багагүй түгжрэл үүссэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт