ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу илтгэл тавина

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ сарын 16-18-нд ОХУ-ын Москва хотод болох "Олон Улсын аюулгүй байдлын талаар Москвагийн IV бага хурал"-д оролцоно. Бага хурлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас 2012 оноос хойш жил бүрэн уламжлал болгон зохион байгуулж байгаа чухал арга хэмжээ юм. Энэ удаагийн бага хуралд 79 орны Батлан хамгаалахын сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, олон улсын шинжээчид, судлаачид оролцох юм байна. Хэлэлцэх гол сэдэв нь "Терроризмын эсрэг тэмцэлд олон улсын цэргийн байгууллагуудын хамтын ажиллагаа ба дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдалд цэрэг-улс төрийн механизмын гүйцэтгэх үүрэг" гэжээ.

    Түүнчлэн дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын харилцаанд өрнөж байгаа асуудлуудыг хэлэлцэж, энэ чиглэлээр улс орнуудын байр суурь, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын цэргийн ирээдүйн хамтын ажиллагааг илүү өндөр төвшинд байх талаар ярилцахаар зэхжээ. Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу, ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал Валери Герасимов нар илтгэл тавьж, олон улсын цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй