Өнөөдөр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ш.Энхбат, БНСУ-ын "WITH" Төрийн Бус Байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын хоол үйлчилгээ түгээлтийг боловсронгуй болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх, шим тэжээлийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд НЭМГ-ын дарга Ш.Энхбат, Орлогч дарга Б.Ганбат, хэлтсийн дарга Т.Хулан, БНСУ-ын "WITH" ТББ-ын Монгол дахь төлөөлөгч Ким Сонми, Үйлдвэрлэл Технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст болон бусад хүмүүс оролцлоо.
"WITH" ТББ нь өмнө эмчилгээний хоолны иж бүрэн гал тогоог тохижуулсан бол одоо нэмэлтээр гал тогооны хоол хүнсийг зөөвөрлөх лифтийг буцалтгүй тусламжаар суурилуулж өгөхөөр болсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт