АНУ-д гэр бүл болоод 73 жил хамтдаа амьдарсан эхнэр, нөхөр хоёр 4 дүгээр сарын 7-ны өдөр таван минутын зайтай нас барсан талаар "The Independent" мэдээлжээ. Өндөр настны асрамжийн газар байсан нөхөр болох 93 настай Уильям Вилсон, эхнэр 89 настай Лилиан Карр Вилсон нар альцгеймерийн өвчнөөр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд зовж шаналж байв.
Хачирхалтай нь Лилиан “Нөхрөө нас барахаас өмнө би энэ ертөнцөөс явахгүй” гэж ярьдаг байжээ. Яг л түүний хүслээр болж нөхрийгөө өөд болсноос таван минутын дараа тэрээр бурхан болсон байна. Энэхүү харамсалтай хоёр үхлийн талаарх, хоёр таагүй мэдээг түүний гурав дахь хүүхэд болох Дуг Вилсонд дуулгасан байна.

Түүнд энэ мэдээг асрамжийн газрын сувилагч дуулгах үед тэрээр “Бурхан минь, Яг л “Өдрийн тэмдэглэл” шиг зүйл болжээ хэмээн гашуудсан гэнэ. “Өдрийн тэмдэглэл” хэмээн АНУ-д алдартай ном, түүгээр хийсэн кино байдаг ажээ. Тэрхүү бүтээлд альцгеймер өвчнөөр өвдсөн гэр бүлийн хзёр бие биенийхээ гар дээр нас бардаг тухай гардаг юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт