Байнгын хороодын хуралдаан:
08:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд болно.
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.
10:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд болно.
Хэлэлцэх асуудал:
2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан гишүүдийн саналыг авах, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай асуудлыг хэлэлцэх /Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр/.
14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд болно.
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
Ажлын хэсгүүдийн хуралдаан:
09:00 цагт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд,
10:00 цагт Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Г” танхимд тус тус болно.
УИХ-ын хэвлэл мэдээллийн алба
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт