ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    22 жилийн турш уул сэтэлж зам гаргасан эрийн түүх

    Энэтхэгийн Gelhour тосгон маш ядуу тул хангалттай хүнс, сургууль, эмнэлэг, ажлын байр байдаггүй. Тосгоны иргэд хамгийн ойрын тосгон болох Wazirganj руу 1,6 км (1 миль) замын цаанаас хэрэгцээгээ хангадаг байв. Гэвч 100 м өндөр асгат уул хоёр тосгоны хооронд байдаг тул бүтэн цаг гаруй амь насаа дэнчин тавин хаданд авирч уул даван очих эсвэл тойрч явахын тулд 73 км замыг туулах ёстой байв.

    Нэгэн өдөр Dashrath Manjhi гэдэг нэртэй хүний эхнэр хүнс авчрах гэж байгаад хаднаас унаж бэртэн, дээр нь тэр бүр олдоод байдаггүй хүнсний саваа хагалжээ. Энэ явдлын дараа Dashrath одоо энэ бүхэн хангалттай гэж өөртөө хэлжээ. Хэчнээн жил энэ уулнаас унаж амиа алдаж, бэртэж гэмтэж, эд зүйлсээ эвдэх ёстой юм хэмээн боджээ. Тэрээр энэ бүхнийг эцэс болгохоор сэтгэл шулуудав.

    Бүх хүн Dashrath-ын санааг бүтэхгүй гэцгээж, түүнийг галзуурсан байна гэж бодож байлаа. Мэдээж хэн ч түүнд туслахыг хүссэнгүй. Нэг хүний хувьд 100 м хадыг нураана гэдэг боломжгүй зүйл байлаа.

    Dashrath амьдралынхаа 22 жилийг уул нураахад зориулжээ. Өглөөний 8 цагаас өдрийн 1 цаг хүртэл гэр бүлээ тэжээхийн тулд ажиллаж, бусад үед нь уулыг нураах ажлаа хийдэг байжээ. Өглөө 4 цагаас босч үдшийн бүрий хүртэл завгүй ажиллаж байв. Тэрээр зөвхөн зорилгоороо л хооллож байсан гэлцдэг.

    Олон жил өнгөрч Dashrath 9 м өргөн, 8 м өндөр, 110 м урттай уулыг сэтлэн зам гаргаж, түүний замаар хөрш тосгон ороход ердөө 4,8 км зам туулдаг болжээ.

    Dashrath үүгээр зогссонгүй цааш ухаж төв замтай холбохоор зүтгэж эхэлжээ. Ингэснээр тэр хавийн 60 тосгон түүний гаргасан замыг ашиглаж улмаар хүмүүс цэвэр усаар гачигдахгүй, эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай авч, хүүхдүүд ч сургууль завсардахгүй байх боломж бүрдэх байлаа.

    Харамсалтай нь Dashrath хорт хавдрын улмаас 2007 онд нас баржээ. Түүний бүтээсэн гавьяа, цуу алдар түгэн бусдад үлгэр дуурайлал болж мөнхөд хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн юм.

    Одоо Dashrath-ийн найз Ramcharit Prasad "Dashrath Manjhi Нийгмийн Халамж Итгэл Найдвар" нэртэй хүмүүнлэгийн байгууллага ажиллуулж Gelhour тосгоны иргэд, хүүхэд залууст сайхан амьдрахад нь тусалдаг юм байна.

    Боломжгүй зүйл гэж байхгүй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй