ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг 6-р сараас эхэлнэ

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг өнөөдөр ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа.

    Тус хурлаар Монгол Улсад 2015 оны 3 дугаар сараас эхлэн бүртгэгдэж буй улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, ДЭМБ-ын НДББ-ын Улаанбурхан өвчний тархалт, тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны 4-р хурлын мэдээллийг танилцуулав.

    Хуралд оролцогсод улаанбурхан өвчний хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, “Дархлаажуулалтын 10 хоног”-оор улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 6 дугаар сараас эхэлж 5 насны хүүхдүүдийг хамруулан хийх бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шийдвэр гаргалаа.

    Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 1093 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 236 тохиолдол (22%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй