Монгол Улсад сүүлийн үед хар тамхины хэрэгт холбогдогсдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Монголын улс төр, эдийн засгийн томоохон алба хашдаг нөлөө бүхий олон эрхмүүдийн хүүхдүүд энэ төрлийн хэрэгт холбогдсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог хар тамхи борлуулсан хэрэгтээ шүүхээс хоёр жилийн ял сонсоод байгаа явдал юм. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө хоёр ч зочид буудлаас хар тамхи борлуулдаг, донтдог залуусыг баривчилснаа цагдаагийнхан мэдэгдээд байсан. Урлагийнхнаас эхтэй гэгддэг хар тамхинд мансуурах, донтох явдал сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж олныг хамарсан шинжтэй болж байгаа нь цагдаагийн байгууллагынхны сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байгаа ажээ. Учир нь он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 100 орчим залуус холбогдоод байна. Төрийн бус байгууллагуудын судалгаагаар Монголд хар тамхи хэрэглэдэг, донтсон 30 мянга гаруй залуус бий гэнэ. Тэдний жилийн хэрэглээ хэдэн тэрбум төгрөгөнд эргэлддэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт