ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сүхбаатарт 5 айл шатаж, Дорнодод “Дачин тамсаг” түргэн авав

    Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас баруун урагш 30 км-ын зайтай газар хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, 3 автомашин, Баян-Овоо сумаас 62 иргэн, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, тус аймгийн Түмэнцогт сумаас 140 иргэн, 16 автомашин, 3 трактор, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 19 иргэн, 2 автомашин, нийт 296 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өглөөний 06:00 цагийн байдлаар түймэр Хэнтий аймгийн Баян-Овоо сум болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт тархан ассан, бага зэргийн сэвэлзүүр салхитай байна гэсэн мэдээлэл иржээ. Түймрийн улмаас одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1, 2 дугаар багийн нутагт 5 айлын 5 гэр шатсан байна.

    Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19 дүгээр талбайгаас баруун урагш 8 км зайд мөн өчигдөр өдөр хээрийн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 60 ажилтан, 10 автомашин, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашин, Матад сумаас 9 иргэн, 1 автомашин, Халх гол сумаас 63 хүн, 6 автомашин, нийт 171 хүн 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өглөөний 06:00 цагийн байдлаар түймэр Халхгол сумын нутагт тархан ассан, бага зэргийн сэвэлзүүр салхитай байгаа ажээ. Халхгол сумаас хүн, хүч дайчлах ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээлсэн байна.

    Өчигдөр улсын хэмжээнд 9 ой, хээрийн түймэр гарч одоогоор дөрвөн түймрийг унтрааж, нэгийг цурманд оруулж, дөрвийг унтраахаар ажиллаж байна. Хуурай, салхитай улирал эхэлж буйтай холбогдуулж хөдөө орон нутгийн иргэд, зорчигчдод тамхины ишээ ил задгай хаяхгүй байх, ой, хээр гал түлэхдээ аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй