“Хүрээ тулга” ерөнхий боловсролын хүүхдүүд хоолонд хордсон байна гэсэн мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хяналт шалгалт, тандалтыг хийхэд тус сургуулийн “Үдийн цайнд хамрагдах ёстой” 174 сурагчаас 47 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч бөөлжиж дотор эвгүйрхсэн байдалтай байсан бөгөөд тухайн хорооны “Гурван Санчир” өрхийн эмнэлэгийн эмчийн үзлэг, ХӨСҮТ-ийн эмчийн үзлэгээр хордлогын шинжтэй 2 сурагч, нэг үйлчлэгчийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилгээ хийж байна.
Иймд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр “Хоолны хордлогот халдвар”-аас урьдчилан сэргийлэх тухай, ЕБС төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг хууль журмын дагуу зохион байгуулах тухай зөвлөмж, сэрэмжлүүлэг ЕБС-ийн удирдах ажилтануудад хэлж, танилцуулан сургууль бүрт хоёр зөвлөмж хүргүүлэв. Мөн НМХГ-аас сургалт зохион байгуулж Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 34 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч нар оролцсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт