Хэрэв та гэнэт ихэр гэдгээ мэдвэл яах вэ?
2013 онд Samantha Futerman түүний 20 жил төөрөлдсөн ихэр болох Anais Bordier-с Facebook-ээр захиа хүлээн авчээ. Тэд Өмнөд Солонгосын Бусан хотод төрцгөөсөн боловч өөр өөр гэр бүлд үрчлүүлсэн байна.
Samantha АНУ-д хоёр дүүтэйгээ, Anais Францад айлын ганц охин болон өсчээ.
Samantha жүжигчний мэргэжилтэй учраас түүний Youtube-д тавигдсан бичлэгийг Anais олж үзээд маш адилхан тухайгаа, нэг өдөр төрсөнөө мэдсэн, бас хоёулаа үрчлэгдсэн тухайгаа бичжээ.
Anais-ийн бичсэн захиа.
Тэд анх Skype-аар цагийн турш ярилцаж ихэр гэдгээ мэдэн, бие биенээ анх харан сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан байна.
Анх удаа Skype-аар ярьж байна.
Мэдээж онлайнаар харьцаад суугаад байгаагүй. Тэд Лондонд уулзацгааж, Лос-Анжелес явцгаажээ. ДНК-ийн шинжилгээ өгч ихэр гэдгээ ч баталгаажуулаад амжсан байна. Эгч дүүс төрсөн ээжийнхээ сургийг гаргахаар анх үрчлүүлсэн Солонгос дахь асрамжийн газар очжээ. Гэхдээ ээжийгээ олоогүй ч гэсэн олно гэдэгтээ итгэлтэй байна гэж ярьцгаажээ.
Анх уулзаж байгаа мөч.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт