Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Ингээд найман албан хаагч, орон нутгийн дөрвөн иргэн нийт 12 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Үүнээс гадна мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн 52 тоотод оршин суугч иргэн Ц /64 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ нь 4 дүгээр сарын 8-ны өдрийн 16:00 цагийн орчим “Ерөө” голын усанд осолджээ. Дуудлагыг маргааш өдрийн 10:08 цагт хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, орон нутгийн 15 иргэн нийт 21 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт