ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “New Star”-тай доргисон Монголын рок, поп одод

    Монголын рок, поп оддын дуунуудыг “үйлдвэрлэж” үзэгчдэд түгээдэг урлагийн томоохон түүчээ бол “New Star” студи. Одоогоос 10 жилийн өмнө үүд хаалгаа нээж, хөгжмийн ер­төнцөд бууриа зассан энэ студийн хамт олны түүхийг яривал төгсшгүй үргэлжилнэ. Өдгөө энэ студиэр дуу хоолойгоо бичүүлдэг дуучин олон. Тэдний уран бүтээлийн амьдрал энд л буцалдаг. Алдар нэр, амжилт, бүтээлтэйгээ урагшилсэн тэд 10 жилийн ойдоо зориулж “New Star Studio 10th anniversary” тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдээр“UB палас”-т толилуулсан юм.

    Рок попын одод нэг дор чуулсан тоглолт нижгэр болж өндөрлөв. Тайзан дээр дуулсан дуучид  New Star” студитэй уран бүтээлийн хувь заяагаа хэрхэн холбосон түүхээ өгүүлж, нандин дурсамжуудаа үзэгчидтэй хуваалцсан. Тухайлбал, гавьяат жүжигчин Б.Саран­туяагийн “Тэр намайг дурсдаг болов уу”, “Би жаргалтай” дуу тус студид мэндэлсэн. Тэрбээр хамгийн сүүлд хөгжмийн зохиолч С.Гантөрөөр “Өнөөдөр ирсэн дурлал” шинэ дуу хийлгэснээ дуулгаж дуулсан. Төрсөн өдрийн тоглолтын хөгжмийг “Ни­ки­тон” хамтлаг ха­риу­цаж, гитар­чин Өөжгий тоглолт, хөгжим дуугаралтыг гайхалтай болгосон.

    Тайзан дээр BX “New star” студи нэг үндэстэй гэж бодоход түүнээс салаалж ургасан цэцэг нь би юм шүү. Намайг олонд таниулсан “My love”,”Саак”, “Sorrow“  зэрэг олон дууг С.Гантөр ах маань гэр бүл, хамт олныхоо хамт өлгийдөн авч олонд хүргэсэн билээ. Түүнээс хойш би Батбаатар бус BX нэрээр олонд танил болсон” хэмээн өгүүлээд тус студийг байгуулсан хөгжмийн зохиолч С.Гантөрийг гэргий Л.Энхмандахын хамт “Хайнань”-д аялж, амрах онгоцны тийз гардуулсан.

    Гурван үе шаттай болсон тоглолтын эхний хэсгийг “Шар айраг” хамтлагийн дуучин  Г.Ганхүү, дараагийнхыг нь “Эмоци” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, гурав дахь буюу тоглолтын хамгийн оргил хэсгийг “Шинэ үе” продакшны захирал, гавьяат жүжигчин  Н.Ариунболд хөтөлсөн.

    Тайзан дээрээс “Айзам”, “Харанга”, “Никитон”, “Номин талст”, “Салхи”, “Eree zone”, “Гурван охин”, “Sweetymotion”, ”Ice top”, “Люмино”, “Fire” хамтлаг болон гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг,  Х.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт Д.Болд, дуучин Э.Агиймаа, альтернатив Х.Отгоо, А Cool  гээд  олон уран бүтээлчийг  харж, тэдний хит дуунуудыг үзэгчид сонсож нэгэн үдшийг  хамтдаа дуулж, инээж, сэтгэл догдолж өнгөрүүлсэн нь үнэхээр гайхалтай.

     

     

    10 жилийн түүхтэй энэ студийнхний хийсэн бүтээл  чанартай гэдгийг гурван цаг үргэлжилсэн тоглолтын хит дуунууд баталж байв. Хүндэтгэлийн тоглолтод хүрэлцэн ирсэн рок попын одод нэгдэн Л.Энхмандахын зохиосон "Миний өглөө бидний өглөө" нэртэй шинэ дууг дуулж тоглолтыг өндөрлүүлсэн юм.  

    Г.Батцэцэг

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй