
Баруун африкийн орнуудаар тархаж байгаа Эбола вирусаар амь үрэгдэгсдийн тоо аюулын харанга дэлдсээр байгаа билээ. Тус үхлийн аюултай халдварт тахлаар өвчлөгсдийн тоо 7500 хүрсэн бол нас барагсдын тоо 3430 давснаар түүхэнд байгаагүй их хохирол учруулаад байна.
Гэтэл Сьерра Лион улсад ганцхан өдрийн дотор Эболагийн халдвараар амь үрэгдэгсдийн тоо 121 хүрч түгшүүртэй байдал үүсчээ. Тус улсад өнгөрсөн 7 сарын хугацаанд 557 хүн халдварын улмаас нас бараад байсан ч ийнхүү ганцхан хоногийн дотор 121 хүн нас барсан нь аймшигтай үзүүлэлт юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-аас Либери улсад тусламжийн баг буюу 4000 цэрэг, эмнэлгийн хүч илгээгээд байснаас нэг хэсгийг нь Сьерра Лион улсад илгээхээр хэлэлцэж эхлэсэн бол Куба улсаас 165 эмнэлгийн ажилтан илгээжээ. Эдгээр ажилтан тус улсад 6 сарын хугацаатай ажиллана.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт