Cassandra Naud бол бусдын адил жирийн л нэг охин. Гэхдээ тэрээр төрөхдөө нүүрэн дээрээ маш том үсэрхэг мэнгэтэй төржээ.

Naud-ийг бага байхад нь аав ээж нь мэнгийг нь авахуулахаар эмчид ханджээ. Эмч нар "Энэ мэнгийг авсан ч гэсэн маш муухай сорви үлдэнэ" гэж хэлснээр авахуулахаа больжээ.

22 жилийн дараа охин тэдэнд мэнгийг нь аваагүйд талархсанаа илэрхийлсэн байна. Учир нь тэрээр өөрийн "дутагдалтай" талаа давуу тал болгон ашиглаж чаджээ.
"Мэдээж бага байхад сургууль дээр хүүхдүүд шоолох нь хэцүү байдаг байсан. Одоо бол намайг нэг харсан хүн хэзээ ч мартахгүй. Би мэнгэндээ дуртай" гэж тэрээр хэлжээ.

"Одоо хүртэл хүмүүс наад мэнгээ авахуул гэж хэлдэг. Би тэдэнд хармааргүй бол фотошопдоод хараарай гэж хэлдэг."
Тэрээр мэргэжлийн бүжигчин болж, маш амжилттай яваа юм.

"Амьдралын хамгийн сайхан нь өөрийн алдаа, дутагдал, сул талаа мэдэж, үүнийгээ ашиглаж чадвал үнэхээр гайхалтай байдаг" гэж тэрээр хэлжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт