Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн төслийг Г.Батхүү нарын 10 гаруй УИХ-ын гишүүн өргөн бариад байгаа билээ. Уг хуулийн төслийг УИХ-аар ч хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийн төсөлд жолооч нартай холбоотой торгуулийн арга хэмжээнүүдийг хэрхэн тусгасан талаарх мэдээллийг танилцуулж байна.
Согтуугаар жолоодвол
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоо барих эрхийг хоёр жилийн хугацаагаар хасна. Мөн зөрчил гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулна.
Дахин согтуугаар жолоодвол
Согтуугаар тээврийн хэрэгслийг хоёр дахь удаагаа жолоодсон бол жолоо барих эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулна. Мөн 30 хоногийн хугацаатай баривчилна.
Бие эваүйрхсэн үед жолоо баривал
Өвчтэй, ядарсан гээд бие эвгүйрхсэн үед жолоо баривал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх /48.000/ төгрөгөөр торгоно. Хэрэв жолоогоо тийм хүнд шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх /19.200/ төгрөгөөр торгоно.
Аюулгүйн бүсээ зүүгээгүй бол
Жолоочийн хажууд суугаа зорчигч аюулгүйн бүсээ зүүгээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувьтай тэнцэх /9.600/ төгрөгөөр торгоно.
Гар утсаар яривал
Хөдөлгөөнд оролцож байх үедээ жолооч гар утсаар яривал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувьтай тэнцэх /9.600/ төгрөгөөр торгоно.
Хэт удаан явбал
Жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл байдал үүсгэх, хүндэтгэх шалтгаангүйгээр удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх /19.200/ төгрөгөөр торгоно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт