Та нэг их юм хийгээгүй байж л ядраад байгаа юм шиг санагддаг уу? Хавар ирж байгаа учраас ингэж байна гэж боддог уу? Гэхдээ бусад улиралд ч мөн ядарсан хэвээрээ байгаагаа анзаарч байсан уу? Хүн яагаад ядаргаанд ордог, сульддаг шалтгааныг эрдэмтэд ингэж тайлбарлажээ.
Та ядарч байна гэсэн шалтгаанаар дасгалаа (gym, гүйх) алгасвал улам л ядрах болно. Georgia их сургуулийн эрдэмтэд долоо хоногийн гурван өдөр 20 минутаас илүү дасгал хийдэг хүмүүс илүү их эрч хүчтэй, ядардаггүй болохыг тогтоожээ. Дасгал сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулж, бие дэх эд эсийг тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг байна. Ядарсан ч гэсэн дасгалаа тасалдуулалгүй үргэлжлүүлвэл бага ядардаг гэнэ.
Биед ус дутагдах нь ядрахын гол үндэс болдог. Зүрхний үйл ажиллагаа удааширч, цусны эс багасч хүчилтөрөгч, тэжээлийн дутагдал биеийн эрхтнүүд, булчинд нөлөөлж ядрах үндэс болдог байна.
Төмөр дутагсанаас биеийн эд эс, булчин дахь хүчилтөрөгч багасч ядарч эхэлдэг байна. Та төмрөөр баялаг хүнс сайн хэрэглэх хэрэгтэй.
Төмрөөр баялаг хүнс
Судалгаагаар илүү цагаар ажиллах нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг тогтоосон. Цагийн юмыг цагт нь хийх нь ажил урагшлуулах гол түлхүүр байдаг гэж судлаачид үзэж байна. Хүн техник биш учир ажил амралтаа зохицуулах хэрэгтэй.
Ямар нэгэн зүйлд санаа зовж, түүнийгээ бодон шаналах нь ядрах гол шалгааны нэг болдог байна. Жижиг асуудлыг дэврээн бодож шаналах хэрэггүй маргааш гэхэд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэн өөдрөг байж, урагш алхах хэрэгтэй.
Оройн хоолны шим тэжээлийг бие шөнө дунд "хэрэглээд" дуусчихдаг. Өглөө болонгуут биед шим тэжээл хэрэгтэй болно. Өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Энэ нь өглөө машинаа түлхүүрдэж асаадаг шиг л хэрэгтэй. Машин асаагүй бол яаж явах билээ дээ.
Зарим хүн хоол идэлгүй боов боорцогхоноор өөрийгөө "болгочихдог". Эдгээр хүнс нь глицериний найрлага өндөр сахар, гурил ихтэй байдаг учир цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ нь өдрийн турш ядрах шалтгаан болдог байна.
Дургүй байсан ч "үгүй" гэж хэлж чаддагүй хүмүүс бий. Дотроо дургүй байж хүний гуйлгыг хийж өгөх нь бараг үр дүн муутай байдаг гэнэ. "Үгүй" гэж хэлж чаддаггүй хүмүүс маш их ядардаг байна. Үгүй гэж хэлж сурахын тулд хүнгүй газар "үгүй" гэж чангаар хашгирч хэлэх хэрэгтэй гэж сэтгэл судлаач Susan Albers зөвлөсөн байдаг.
Хэрэв таны ширээ эмх замбараагүй байдаг бол яагаад ядраад байгаагаа гайхах хэрэггүй. Эмх замбараагүй ширээ нь хүний тархийг амархан ядраадаг гэж Princeton их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар тогтоожээ. Ширээн дээр өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ ил тавьж бусдыг нь далд хийх хэрэгтэй.
Бие амрах ёстой болоод л улс болгонд хүмүүс жилдээ нэг удаа сар амардаг хуультай. Сайхан амарчихаад ажилдаа орвол эрч хүчтэй байж, үр дүнтэй байна. Харин амарч байна гээд ажилтайгаа зууралдаад байвал улам л ядарна.
Сонсоход бол сайхан амрах юм шиг л санагдаж байгаа биз. Гэхдээ тийм биш юм. Согтууруулах ундаа төв мэдрэлийн системийн ажиллагааг удаашруулж, өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг. Бие шөнөжин үүнтэй "тэмцэж" хонодог байна. Үр дүнд нь та өглөө сэрэхдээ унтаагүй юм шиг ядарсан байх болно. Хэрэв уусан бол ядаж ердийн унтдаг цагаасаа 2-4 цаг илүү унтах хэрэгтэй гэж Allen Towfigh эрдэмтэн зөвлөжээ.
Компьютер, гар утас, таблетын дэлгэцний гэрэл дэх мелатонин нь хүний биеийн унтах, сэрэх байгалийн хэмнэлийг алдагдуулдаг гэж эрдэмтэн Allen Towfigh хэлжээ.
Кофений тунг тааруулж хэрэглэх нь сайн гэж бид мэдээлж байсан. Кофe элэгний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Харин хэтрүүлэх нь ядрах шалтгаан болдог. Кофенд агуулагдах кофейн нь аденозин гэх "нойр хүргэх" үүрэгтэй эсийн үйлчилгээг хаадаг байна.
Маргааш нь амрах юм чинь гээд шөнөжин "шоудаад" өглөө нь олигтой унтаж чадахгүй сэрчихдэг. Үдээс хойш нойр хүрч цаг орчим унтаад сэрдэг. "Ингэж унтах нь амрах биш улам л ядраадаг гэж" эрдэмтэн Allen Towfigh хэлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт