ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хонконгийн шүхэрт хувьсгалын үнэн дүр зураг

    “Шүхэрт хувьсгал” эхлээд 10 хоног өнгөрсөн ч БНХАУ-ын зүгээс тэдний эсрэг байр суурьтай байгаа учраас жагсагчид эсэргүүцлийн хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байгаа юм.

    Тайван замаар эхлэсэн “Шүхэрт хувьсгал” өдгөө мөргөлдөөн тэмцэлдээний талбар болсоор байгаа ч Хятадын эрх баригчид энэ талаар дорвитой мэдээлэл хийгээгүй хэвээр байна.

    Жагсагчдын үйл хэргийг олноос далдлахын тулд Бээжингээс интернет хэрэглээгээ улам чангатгаж нөхцөл байдлыг бодитоор харуулсан зураг, дүрс бичлэгүүдийг устгасаар байгаа ч Хонконгчууд энгийн мэдээллийн хэрэгслийг ч ашиглан өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.

    Сүүлийн 5 хоногийн байдлаар Хонконг дахь “Шүхэрт хувьсгал”-ын талаарх мэдээ мэдээлэл илт хумигдаж эхэлсэн төдийгүй Хятадын үндэсний мэдээлэгч “Синьхуа” агентлаг хүртэл энэ талаар огт ам ангайхгүй байгаа нь Хятадын эрх баригчдын авч байгаа арга хэмжээ гэдэг нь тодорхой байгаа ч эсэргүүцэгчид өнөөг хүртэл бууж өгөлгүй тэмцсэн хэвээр байна.

    Эсэргүүцлийн жагсаалыг хянаж хэв журам сахиулахаар 2640 цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа бол 12 000 жагсагчдын зүгээс 5000 хүн ажил хаялт зарлахаа мэдэгджээ.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй