ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г. Шийлэгдамба: Шаардлагатай гэвэл БНСУ-ын ЭСЯ-нд хандана

    МАХН-ын ЕНБД Г. Шийлэгдамбаас Н.Энхбаяр дарга БНСУ-ын иргэн  болсон, орогнол хүссэн гэх гадаад сайт, сонины талаархи  мэдээллийг тодрууллаа.

    Г. Шийлэгдамба:

    -"Би өчигдөр Н.Энхбаяр даргатай ярьсан. Надад энэ тухай юу ч дурдаагүй. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл цацагдсан байна. Бид эх сурвалжийг судлуулахаар ажлын  хэсэг гаргасан. Уг ажлын хэсэг энэ мэдээллийг шалгаад судлаад бидэнд тайлан өгнө. Тэр үед бид хэвлэлийн бага хурал хийнэ. Миний хувьд иргэншил авсан гэдэг энэ мэдээлэл огт ор үндэслэлгүй гэж хэлмээр  байна. Бид шаардлагатай гэж үзьэл БНСУ-н ЭСЯ-нд хандана.  Н.Энхбаяр дарга дипломат паспорттай.  Тиймээс орогнол хүсэх, толгой хоргодох гэсэн асуудал байхгүй" гэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй