ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ШУТИС гурилан бүтээгдэхүүний инновацийн үйлдвэр байгуулжээ

    ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас инновацийн төслийн хүрээнд өөрийн сургуулийн дэргэд “Зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүний туршилт, судалгаа, инновац”-ийн үйлдвэр байгуулжээ. Тус үйлдвэр 2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлж буудайн бүхэл үрийн,  хөх тарианы гурилын, олон төрлийн үр, хатаасан луувантай “Сувиллын” талх, жигнэлтийн боов, жигнэмэг, торт зэрэг 10 гаруй нэр төрлийн зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнээрээ ШУТИС-ийн багш, оюутнуудад үйлчилж эхлээд байна.

    Тус үйлдвэр нь эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл бүрэн хангасан 326 м2 талбайтай, найман хүнийг ажлын байраар хангаж, хоногт 2000 ширхэг талх, 1000 кг хүртэл төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн даргаар ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын профессор Д.Цэцгээ ажиллаж бакалавр болон ахисан түвшиний оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийх бололцоо олгодог ажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй