ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн аюултай аяллын зам

    Энэ бол дэлхий дээрх хамгийн гайхалтай газруудын нэг юм. Өндрөөс айдаг хүмүүсийн хувьд зориод хэрэггүй. Айснаас болж зүрх нь хаагдаж мэднэ. БНХАУ-ын Huaying хотын ойролцоо байх Huashan салбар уулсыг зорих аялалыг дэлхийн хамгийн аюултай аялал хэмээжээ. Уулсын бэлээс эхлээд тэртээд харагдах оройд нь хүрэхийн тулд маш аюултай, сонирхолтой, олон адал явдлыг туулах хэрэгтэй болно.   

    Аялал ийм огцом шатнаас эхэлдэг.

    Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл бөгөөд хамгийн хялбар хэсэг юм.

    Энэ үед та гайхалтай байгаль, эртний сүм хийдийг сонирхоорой.

    Таныг агаарын дүүжинт машин хүлээж байгаа. Үүгээр явсны дараа жинхэнэ галзуу аялал эхэлдэг.

    Та энэ замаар явна. Хөл алдвал нисэж үхэх болно. Танаас эр зориг шаардана.

    Аяллаа үргэлжлүүлэхийн тулд үүгээр заавал явах ёстой. Доош бүү хараарай. Толгой чинь эргэх болно.

    Одоо дээш авирах хэрэгтэй. Тэгж байж л чухам юуг үзэх гэж энэхүү аз сорьсон аялал хийх болсноо мэднэ.

    Хоржоонтой гэдэг нь. Дахиад нөгөөх аймшигт зам. Хөл доор үүл хөшилдөнө. Эндээс унавал ч ...

    Энэ бол шагнал. Таныг эртний даогийн цайны сүм хүлээж байна.

    Та эндээс үзэсгэлэнт байгалийг сонирхож, баясалгал хийхийн гайхамшгийг мэдрэх болно. Гэхдээ ирсэн зам чинь таныг хүлээж байгаа гэдгийг бүү мартаарай.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй