
Турк улс нэгэн зорилгын дор нэгдэж байгаа олон улсын дайчдыг турк улсад байрлаж цэргийн сургуулилт хийхийг зөвшөөрсөн төдийгүй хэрэгтэй гэж үзвэл цэрэг армиа Исламын улсын эсрэг оруулахаар болсон байна.

09.23-ний өдрөөс хойш АНУ Арабын холбоотны улстай хамтран Сири дэх лалын хэт даврагчид руу агаараас цохилт хийснээс хойш Турк улсын хилийн ойролцоо Сири дахь террорист бүлгийнхэн үйл ажиллагаагаа улам идвэхижүүлж хүчээ зузаатгаж эхэлсэн ч Турк улс нь Исламын улс бүлгийн эсрэг цэргийн хүч оруулахын эсрэг байр суурьтай байсан юм. Учир нь тус улсын иргэд террорист бүлгийн барьцаанд хоригдож байсан бөгөөд тэдний аюулгүй байдлыг хангахын тулд ийнхүү шийдэж байжээ.

Нэгэнт мөнгөн торгууль төлж барьцааны хүмүүсээ авснаас хойш турк улс тэдний эсрэг явуулж байгаа үйл ажиллагаанд нэгдэх нь зүй ёсны хэрэг гэж үзсэн бололтой. АНУ, Их Британи, Франц тэргүүтэй зарим орнууд Лалын Левантын улсын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж тэдний эсрэг эрчимтэй тэмцэл хийж байгаа ч одоогоор дорвитой үр дүнд хүрээгүй байгаа юм.

Түүнчилэн Исламын улс бүлгийн гол санхүүжилт нь хаанаас орж ирдэг нь одоог хүртэл нууц хэвээр байсаар байна. Харин Олон улсын ажиглагчид Исламын улс бүлэг рүү чиглэсэн их хэмжээний мөнгөний урсгал Турк улсаар дамжин өнгөрдөг гэж үздэг гэнэ. Учир нь тус бүлэгт нэгдэх хүсэлтэй гадаадын жуулчид Турк улсыг зорих нь элбэг байдаг юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт