Дэлхий даяар гоо сайхны мэс заслаар өвчлөөд удаж байгаа билээ. Гоо сайхны мэс заслаараа алдартай, хамгийн сайн гэгддэг Өмнөд Солонгост ийм нэгэн харамсалтай явдал болжээ.
Hang Mioku нэртэй модель, загвар өмсөгч 28 нас хүртэлээ үнэхээр үзэсгэлэнтэй байжээ.
Гэсэн хэдий ч тэрээр өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус болж гоо сайхны хагалгаа хийлгэжээ. Эхний хагалгааны үр дүнгээр түүний нүүр дугуй, том, хэлбэр муутай болжээ. Түүнд энэ нь таалагдаагүй тул хагалгаагаа үргэлжлүүлж хийлгэхээр шийджээ.
Гэвч улам л дордож байсан болохоор донтсон юм шиг л дахин дахин хийлгэсээр байж. Зарим хүмүүс түүнийг сэтгэл мэдрэлийн гажигтай гэж ярьцгаадаг байв. Сүүлдээ эмч нар түүнд хагалгаа хийхээс татгалзаж эхэлсэн байна.
Тэр бууж өгөхийг хүссэнгүй. Хар зах дээрээс шахдаг силикон авч өөртөө тарьж эхэлсэн байна.
Hang Mioku-ийн түүх үүгээр зогссонгүй тэр хүнсэнд хэрэглэдэг ургамлын тос нүүрэндээ тарих болжээ.
Эцэг эх нь хүртэл түүнийг хараад танихааргүй болов. Жижигхэн биетэй асар том толгойтой үнэхээр аймшигтай харагдах болжээ.
Энэ тухай хэвлэл мэдээллээр цацагдсаны дараа олон хүн түүнийг өрөвдөж эргээд хэвийн төрхөнд нь оруулах мэс заслын мөнгө цуглуулж эхэлсэн байна.
Түүний нүүрнээс 60гр, хүзүүний арьснаас 200гр авах хэрэгтэй. Гэхдээ энэ бол ердөө л эхний шат нь. Хэтэрхий гэмтсэн Hang-ийг эмч нарын хувьд буцаад хэвийн болоход маш хэцүү гэцгээж байна.
Тэр одоо 50 хүрч байгаа. Хими цэвэрлэгээний газар ажилладаг. Ургамлын тос тарьсан үеэ бодвол арай дээрдсэн харагдаж байгаа биз.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт