Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “УБТЗ” ХНН-ийн “Вагон депо”-гийн засварын байранд засварлагдаж байсан зорчигч тээврийн 445 дугаар хөдөлгөөнт чингэлгийн тээшний хайрцагт мөнгөн ус илэрсэн байна. Энэ талаарх дуудлагыг НОБГ өчигдөр өдрийн 16:06 цагт хүлээн авч тус газрын Аврах ангийн найман албан хаагч мөнгөн ус илэрсэн тээшд үзлэг хийж 45 гр мөнгөн ус байсныг соруулан авчээ. Уг мөнгөн усыг Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч хэрэг үүсгэн шалгаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт