ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Энхбаяр, гэр бүлийн хамт Солонгосын иргэншил “хүсчээ”

    Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай ийн бичжээ.

    “Монгол Улсын экс Ерөнхийлөгч Солонгос улсад нуугдан хорогдож байна. Гадаадын төрийн тэргүүн Солонгос улсад орогнож байгаа анхны тохиолдол энэ болж байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, буддын шашинт Н.Энхбаяр албан тушаалаа хашиж байх үедээ Солонгостой онцгой нөхөрсөг харьцаа тогтоож байсан хүн. Гэтэл энэ хүн маань Солонгос улсад нууцаар орогнож байгаа тухай өнөөдөр өглөө “Jungang Ilbo” мэдээллээ. Н.Энхбаяр нь 2012 онд Ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ улсын эд хөрөнгийг гэр бүл, хувьдаа завшсан хэргээр ял сонссон бөгөөд улмаар эрүүл мэндийн шалтгаанаар өршөөл үзүүлсэн юм. Үүний дараа тэрээр Солонгос улсад биеэ эмчлүүлэх нэрээр ирж өнөөг хүртэл эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ гэр бүлийн хамт орогнож байна. Сүүлийн үед Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэр бүлийн хамт Солонгос улсын иргэншил авах хүсэлт гаргасан тухай мэдээлэл байгаа юм.”  

    Ямартаа ч Монгол дахь албаны эх сурвалжууд Солонгосчууд хоосон сенсаац үүсгэж байна. Экс Ерөнхийлөгч хэзээ ч Солонгосын иргэн болохгүй. Хаанаас шидсэн чулуу болохыг судалж байгаа тухай мэдэгдсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй