ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Түүхийн хамгийн ховор 15 гэрэл зураг

    “Диснейлэнд” /Disneyland/ АНУ-д үүдээ нээлээ. Эдгээр хүүхдүүд бол анхны үйлчлүүлэгчид юм. 1955 он.

    “Golden Gate Bridge” буюу Алтан хаалга гүүрийг барьж байна. 1937 он.

    “Metro-Goldwyn-Mayer”-ын арслан. Тус студийн бүтээсэн кинонууд эхлэхэд арслан архирч буй дүрс гардаг. Тэрхүү арслангийн архиралтыг бичиж авч байна. 1929 он.

    Адольф Гитлерийн газар доорх бункер. Түүний амьдралын сүүлийн мөчүүд энд өнгөрсөн юм. 1945 он.

    Алдарт “Eiffel Tower” буюу Эффелийн цамхагийг барьж эхэлж байгаа нь. 1888 он.

    “Hoover” далан.  АНУ-д хамгийн анх хүний гараар бүтээж буй нүсэр бүтээн байгуулалт. 1936 он.

    “Rushmore” уул. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон /George Washington/-ы хөргийг сийлж байна. 1932 он.

    “Walmart” сүлжээ дэлгүүрийн хамгийн анхны салбар. Мөн тус дэлгүүрийн хамгийн анхны өнгөт зураг юм. 1962 он.

    Парис хотноо “Эрх чөлөөний хөшөө”-ний барилгын ажил ид явагдаж байна. 1884 он.

    “Beatles” хамтлаг. “Abbey” гудамжны замаар хөндлөн гарч байна. 2012 онд энэ гэрэл зураг 25.000 ам.доллараар АНУ-д дуудлага худалдаагаар зарагдсан юм. 1969 он.

    Аврах завинд суун Титаникаас амьд үлдсэн хүмүүсийг “Carpathia” хөлөг онгоц аврахаар очжээ. Хүмүүс хөлөгт суух гэж байна. 1912 он.

    “Titanic” хөлгийг аварга том мөсөн уултай мөргөлдсөн хэмээдэг. Тус хөлөгтэй мөргөлдсөн мөсөн уул нь энэ ажээ. 1912 он.

    “Apollo 16” хөлгийн сансрын нисгэгч Чарлз Дюк саран дээр газардах үедээ гэр бүлийнхээ зургийг үлдээжээ. Зургийг зориулалтын төмрөн дээр буулгасан юм. 1972 он.

    Сансраас авсан дэлхийн анхны зураг. Пуужинд зоосон камераар энэхүү зургийг авсан байна. 1946 он.

    “Google”-ийн анхны баг. Эдгээр хүмүүс интернетэд хувьсгал хийсэн билээ. 1999 он.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй