Заримдаа тавилгаа өөрчилмөөр ч юм шиг, нэг л гоё орчинд амьдармаар санагдах үе бий. Гэвч яг юу хийхээ мэдэхгүй байдаг. Танд орчноо өөрчлөх хялбархан 20 гайхалтай шийдлийг танилцуулъя.
Хэрэв хүсвэл өнгөтэй наалддаг туузаар орчноо шал өөр болгож болно.
Өрөөг өнгөлөг, сэтгэл санааг өөдрөг болгоно.
Танд олон жаазтай зураг байдаг уу? Тэгвэл ингээд тавьчихвал зай хэмнэхээс гадна гайхалтай харагдаж байгаа биз.
Гэхдээ услахаа мартав. Хэрэв услах зав байдаггүй бол хиймэл цэцэг тавьчих.
Хуучин загварт дуртай хүмүүс ингээд шийдчихэж болно.
Хэрэв хөшиг тань ихэнхдээ хаалттай байдаг бол эсрэгээр нь онгорхой байлгаад үзээрэй. Байгалийн гэрэл орчныг хэрхэн өөрчилдгийг мэдрэх хэрэгтэй.
Өөрийнхөө дуртай зүйлийг айлтгүйгээр байрлуул. Харин хэтрүүлж болохгүй шүү.
Эмх цэгцтэй хамаагүй дээр харагддаг.
Юу бичих нь таны дур.
Хамаагүй дээр харагдаж байгаа биз.
Хэрэв та залуу бол тийм олон хог новшоор гэрээ дүүргэх хэрэг байна уу. Өөрт хэрэгтэй цөөхөн хэдхэн тавилга илүү цэлгэр, тухтай санагддаг.
Мөнгөнд ч хэмнэлттэй.
Дор хаяж бүтэн жил уйдахааргүйг сонгох хэрэгтэй.
Эмх цэгц бол орчныг өөрчлөх гол түлхүүр. Жишээ нь зурган дээрх ширээ шиг.
Хана чимэглэхэд юу ч байж болно. Сайхан л харагдаж байвал болоо.
Амьд цэцэг нь орчныг маш сайхан болгодгийг мэдэх үү? Үнэр нь ч тэр. Цэцгийн ваар ямар байх нь таны л сонголт.
Нэгэн бүсгүй энэ уйтгартай хар сандлыг өөр өнгөтэй болгоод интернетээр амархан худалдчихсан гэнэ. Аргагүй өөр болсон байгаа биз.
Хаалган дээрээ юм наахыг хэлээгүй шүү. Хаалганыхаа өнгийг солиод үзээрэй. Зурган дээр хаалганы өнгө, хананд өлгөсөн малгай, амьд цэцэг гайхалтай харагдаж байгаа биз.
Залуу хүн байна даа. Нөгөө л нэг энгийн ширээний гэрлүүдээс уйдахгүй байна уу.
Найз нөхөд чинь танай гэрт ирэх дуртай болно. Учир нь танайх маш тухтай юм чинь.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт