ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Багануур, Налайх хотын захирагчийн сонгуулийн товыг тогтооно

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

    • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламж /
    • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  төвийн балансад бүртгэлтэй 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээ /
    • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Засаг захиргааны 6 дугаар байрны барилга, инженерийн шугам, сүлжээ, эд хөрөнгө/
    • Хөрөнгө бүртгэн авах тухай / Хан-Уул дүүргийн Цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилга /
    • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан гүний худгууд /
    • Концесс олгох гэрээнд өөрчлөлт оруулах тухай / Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 640 хүүхдийн сургууль барих төслийг хэрэгжүүлэх “Магнус капитал” ХХК-ийн гэрээ /
    • НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 116, 136 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөн томилох тухай
    • Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай
    • Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай
    • Алдарт эхийн одонг тодорхойлох тухай
    • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
    • Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй