ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Энхбаяр нутагт нь байгааг Солонгосууд сая л мэджээ

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрт нь өршөөл үзүүлэнгүүт буюу эрх  чөлөөтэй болонгуутаа МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ руу биеэ эмчлүүлэхээр явсан. Тодруулбал, 2013 оны 08 дугаар сарын 12-нд тэрээр БНСУ-ын хил давснаас хойш  жил гаруйн нүүр үзээд байна. Энэ хугацаанд  түүнийг БНСУ-ын Сөүл хотод байрлах Монгол таунд очиж төрсөн өдрөө, хамт тэмдэглэсэн тухай мэдээлэл зүрагтайгаа гарснаас өөр баталгаатай мэдээлэл монголчуудад хүрээгүй. Тус намын Ерөнхий нарийн  бичгийн дарга Г.Шийлэгдамба  даргыгаа эмчилгээгээ дуусахаараа нутагтаа ирнэ, намынхаа их хуралд оролцож магадгүй гэх мэт мэдээллийг хааяа нэг унагаж байв. Энэ  мэт мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг гадаадын иргэн болж байна, иргэншил, цагаачлах гэж байна гэх бор шувуунууд  дахин нисэлдэж үүнд нь намынхан нь тэр дор нь няцаалт  өгч ирсэн. Тэгвэл түүнийг Солонгосын иргэн болсон, цагаачилсан гэсэн мэдээлэл Монголд дахин тарж эхэллээ. Н.Энхбаярыг цагаач болсон талаар Солонгосын өдөр тутмын хэвлэлүүд,  мэдээллийн хэрэгслүүд нийтэллээ гэх бор шувуунууд твиттерээр нисэлдэв. 

    Дээрх  мэдээллийг нягтлахад БНСУ-ын мэдээллийн 8 сонин,2  телевиз, 2 сайтад түүний  тухай гарч Монголын төрийг барьж явсан Н.Энхбаяр гэгч  эрхэм  шүүхээс гэм буруутай нь  тогтоогдсон тул манай улсад орогнож байна гэсэн утгатай мэдээлэл бичсэн байв. Мөн гэр  бүлээрээ орогнол хүсэмжилсэн  гэсэн өгүүлбэр байв. Түүний тухай намтар амжилттай байх үеийн болон уруудаж доройтож байх үийн мэдээллүүд бичлэг зураг Солонгосын хоёр ч сайтаар гараад  байна. Солонгосууд түүнийг жил гаруй хугацаанд улсад нь амьдарсныг саяхнаас мэдсэн бололтой.

    Энэ талаар Ямартай ч тэрээр БНСУ-н иргэн болсон гэх  мэдээлэл одоогоор батлагдсангүй. 

    Н.Энхбаярт  Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хүмүүст хамааруулдаг. Түүнчилэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ  гэж заасан байдаг юм.

    МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2011 онд "Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ 2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцон улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусган үлдэгдэл 1 сая доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулсан  юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй