ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жирэмсэн эх рентген эмчилгээ хийлгэвэл үр зулбах аюултай

    Хүүхэд төрүүлэх насны бүх эмэгтэйчүүдийн шинжилгээг хийх үед анхаарах гол зүйл нь:

    • Хэвлий, аарцаг болон ууц нуруунд шарлагын тунгийн ачаалал ихээр өгөх рентген шинжилгээ хийлгэж байгаа өвчтөнөөс жирэмсэн эсэхийг заавал асууж лавлаж байх
    • Өвчтөн жирэмсэн үед шинжилгээг хойшлуулахад ямар нэг аюул байхгүй тохиолдолд рентген шинжилгээг хойшлуулах шийдвэрийг  гаргах
    • Өвчтөнд рентген шинжилгээ хийхэд эрсдэл гарч болох эсэхийг тогтоох чухал хариуцлага эмчлэгч эмчид оногддог. Тухайн тохиолдолд эмчлэгч эмч цацрагтай ажиллагчийг зохих мэдээллээр хангаж өгөх ёстой. Ингэснээр өвчтөнг хамгаалах хоёрдогч хариуцлага цацрагтай ажиллагчдад оногдоно.
    • Хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийг рентген шинжилгээнд оруулахын өмнө сүүлийн сарын тэмдэг хэзээ ирснийг тодотгох шаардлагатай ба ходоод гэдэсний зам, урограф, түнхний үений зураг авах үед тунгийн ачаалал өгөх шинжилгээг сарын тэмдэг ирэх эхний 10 хоногт хийх.

    Жирэмсэн өвчтөнг таньж тогтоох

     Өвчтөн жирэмсэн байх тохиолдолд

    • Хэрэв өвчтөн жирэмсэн буюу эргэлзээтэй тохиолдолд рентгений эмч тухайн шинжилгээг хийх эсэхийг шийднэ.
    • Шинжилгээг зөвхөн эмнэлгийн зүгээс хойшлуулашгүй яаралтай буюу зайлшгүй хийх шаардлага гарсан тохиолдолд хийх. Энэ үед өвчтөний аарцаг хэвлийн хэсэгт буй үр хөврөлд аюул хор учруулахгүйгээр анхаарал болгоомжтой шинжилгээг явуулахад анхаарах
    • Шинжилгээ хийх үед үр хөврөлийн авсан тунгийн хэмжээг мэргэжлийн шинжээч тооцоолон гаргаж тэмдэглэсэн байх шаардлагатай.

    Үр хөврөлд нөлөөлөх цацрагийн эрсдэл

    Эхийн хэвлийд дэх үр хөврөлд нөлөөлөх цацрагийн эрсдэл нь  жирэмсний үе шатболон шингээгдсэн тунгийнхэмжээнээс хамаардаг.

    Цацрагийн эрсдэл нь үр хөврөлийн эрхтэн бүрэлдэх  эхний үе шатанд хамгийн их байна.

    Үр хөврөлийн шарлагын тунгийн зөвлөх түвшний хэмжээ

    Шинжилгээ

    Арьсны тун (mSv)

    Үр хөврөлийн тун (µSv)

    PA Цээж

    0.17

    < 0.1

    AP Хэвлий

    5.45

    21

    AP Хөл

    0.61

    < 0.1

    Шүдний хазалт

    2.90

    0

    Эхийн хэвлий дэх үр хөврөлд цацрагийн тун нөлөөлөх нь

    Үр хөврөлд нөлөөлөх тун

    Хугацаа

    Нөлөө

    10 mSv

    500 µSv

    0-4       /7 хоног/

    Үр зулбах

    Nil

    Боломжтой

    0-18     /7 хоног/

    Толгойн хэмжээ багасгах

    Nil

    -30%

       15-25   /7 хоног/

    Оюуны хомсдол IQ түвшин буурах

    Nil

    Nil

    5%

    -4 points

    Жирэмсний туршид

    Хүүхдийн үхлийн шалтгаан болох хорт хавдар

    0.02%

    1%

    Энэхүү анхааруулгыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас эмч, сувилагч нар болон иргэдэд хүргэж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй