Энэ сарын 12-нд болох Дуурийн театрын уран бүтээлийн 52 дахь улирлын нээлтийн тоглолтод П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийн хан хүүгийн дүрийг гоцлооч балетчин О.Ганцоож бүтээнэ.

Тэрбээр Их Наран улсад Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Игорь ван” балетийн гол дүрд тоглож байгаад саяхан эх орондоо ирсэн. “Игорь ван”-д тоглох хугацаандаа тэнд болсон балетчдийн уралдаанд оролцож хүрэл медаль хүртжээ.

Мөн өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Миссисипи мужын Жэксон хотод болсон “The USA International Ballet Competition” уралдаанд тэрбээр ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Ч.Ганчимэгийн хамт амжилттай оролцсон юм. Тэгвэл балетчин залуу тайзаа орхиж, гадаадад ажиллахаар шийдээд байгаа гэнэ.
Г. Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт