ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аймшигт үзэгдэл, ослоос илүү хүнийг хөнөөдөг 10 аюул

    Бид мэдээнээс аймшигт гэмт хэргүүд, осол аваар, байгалийн гамшиг зэргийг хараад өөрийн эрхгүй айдас төрдөг. Гэхдээ аймшиг тийм ч хол биш хажууд тань байхыг ч үгүйсгэх аргагүй. АНУ-ын судлаачид хүн бүрийн аймшигтай гэж боддог осол аваар, байгалийн гамшиг, махчин амьтадаас илүү хүнийг цааш харуулчихдаг "даруухан" зүйлсийг нэрлэж, харьцуулсан байна.

    10. Галзуу хулгана < Ор

    01

    Хүүхдийн паркийн галзуу хулгана, сэнсэрдэг тоглоомноос болж олон хүн нас бардаг. Тэдний ихэнх нь унаж осолдсоноос бус айснаасаа болж зүрх нь хаагддаг байна. Гэвч жилд түүнээс хэд дахин олон хүн орноосоо унаж нас бардаг гэвэл та итгэх үү.

    9. Баавгай < Үхэр

    02

    Жилд олон хүн баавгайд бариулж нас бардаг. Гэвч бухын дайралт, тугалаа харамласан үнээнээс болж бурхан болоочид баавгайд бариулагчдаас олон байдаг байна.

    8. Аварга загас < Давалгаа

    03

    Аварга загас үнэндээ бол хүн барихыг боддоггүй гэнэ. Тэр зүгээр л далайн хавтай андуураад азгүй нэгнийг идчихдэг гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Жил бүр хэдэн арван хүн махчин, аварга загасны хоол болдог. Харин түүнээс олон хүн зүгээр л давалгаанд цохиулснаас болж чад хийдэг байна.

    7. Спорт дугуйлан < Террорист халдлага

    04

    Аль Кайда, Исламын улс гээд бидний чихэнд нэгэнт хоногшиж, өдөр алгасалгүй энд тэнд террорист халдлага гарч байна. Гэвч ахлах сургуулийн спорт дугуйланд хичээллэдэг хүүхдүүдийн бэртэж гэмтсэн, нас барсан тоо алан хядлагад өртөн амиа алдагчдаас хамаагүй илүү байдаг гэнэ. 

    6. Махчин гүрвэл < Дисней Лэнд

    05

    Флорида мужид байдаг махчин гүрвэлийг зүгээр байлгалгүй өдвөл хорт шүдээрээ хазаж хордуулдаг байна. Гэвч махчин гүрвэлийг өддөг сахилгагүй хүүхэд, залуучууд олон байдаг нь харамсалтай. 2005-2014 онд нас барагчдын дунд хийсэн судалгаанаас харахад гүрвэлд хазуулж хоронд нь хордож амиа алдсан хүмүүсийн тооноос илүү Дисней Лэндэд зүрх нь хаагдсан хүн илүү их байжээ.

    5. Аянга < Нар

    06

    Дуу цахилгаантай бороотой үед аянганд цохиулж амиа алдсан хүнээс илүү цэлмэг нартай өдөр наранд цохиулж, хэт халуунаас болж нас барагсад олон байдаг.

    4. Хуй салхи < Хөлдөх

    07

    Байгалийн гамшигт үзэгдэл болох хуй салхи, торнадо багагүй хүний аминд хүрдэг. Гэвч түүнээс олон хүн өвөл хөлдөж үхдэг байна.

    3. Утаа < Хоолны хордлого

    08

    Машин болгоны яндангаас гардаг хорт хийнээс /СО/ болж жилд олон мянган хүн нас бардаг. Гэхдээ түүнээс олон хүн муудсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болж хоолны хордлогоор амиа алддаг.

    2. Эбола < Эмчийн буруу онош

    09

    Өнгөрөгч онд Эбола вирус дэгдэж дэлхий нийтийг цочроон мянга мянган хүний амийг авч одсон. Гэвч түүнээс олон хүн эмчийн буруу онош тогтоосноос болж нас баржээ.

    1. Архи хэтрүүлэх < Бусад хорт зуршил

    10

    Архийг нэг дор хэтрүүлж ууснаас болж үхэгсдийн тоо тамхи, хар тамхинаас болж нас барагчдын тооноос бараг хоёр дахин олон байдаг байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй